“БАГАНАТ ӨРГӨӨ” КОМПАНИ ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 200 ГАРУЙ ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛЖЭЭ

2019 оны 5 сарын 28

Энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажлын хэсгийнхний хамт гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт барилгажуулах ажлын явцтай танилцаж, төслийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Манай сурвалжлах багийн эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” ХХК-ийн барилгын талбай. Биднийг очиход тус компанийн гуравдугаар ээлжийн 288 айлын орон сууцны барилгын ажил ид өрнөж байсан юм. “Баганат өргөө” ХХК нь өнгөрсөн онд 358 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн 200 гаруй айлыг орон сууцандаа оруулсан бөгөөд энэ онд 288, ирэх онд 70 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Баганат өргөө” ХХК-ийн ирэх 9-р сард ашиглалтад орох 288 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд тус компани 200 гаруй ажилчдыг ажлын байраар хангажээ.

 

 “Баганат өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир

Манай компанийн хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажилд оролцож эхэлсэн. Бидний хувьд орон сууцны цогц хотхон барьж байгуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том туннелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. Энэ онд  288 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар барилгын ажлыг эхлүүлээд явж байна. 2019 оны 11 сард ашиглалтад оруулна. Бид анх 236 айлтай гэрээ хийж газар чөлөөлсөн бөгөөд газраа чөлөөлсөн, газрыг нь ашигласан айлуудыг хамгийн эхэнд чанартай орон сууцаар хангаж ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604637
0 эможи

keyboard_arrow_up