К.Кобландин: Сонгуулийн үеэр Нурсултан болон Алма Ата хотод 500 гаруй хүнийг баривчилсан

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин “Казакстан Улсад зургадугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Элчин сайд К.Кобландин "Казакстан Улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд 7 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Сонгууль 77.4 хувийн ирцтэй болж, 6.5 сая сонгогч саналаа өгсөн. Сонгуулийн төв комиссын мэдээллээр Казакстан Улсын шинэ Ерөнхийлөгчөөр Кассим Жомарт Токаев сонгогдлоо. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол маргааш Казакстаны нийслэл Нурсултан хотод болно.

Харин сонгуулийн үеэр сэтгүүлчдийг баривчилсан нь үнэн. Гэхдээ цагдаа нар сэтгүүлчдийн үнэмлэхийг үзээд нэн даруй сулласан. 

Сонгууль явагддаг өдөр жагсаал цуглаан хийхийг хориглосон. Дотоод хэргийн яамны мэдээллээр Нурсултан болон Алма Ата хотод 500 гаруй хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Тэдгээр хүмүүс зөвхөн эсэргүүцлийн жагсаал хийгээгүй, цагдаагийн албан хаагч руу чулуу шидэж эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас тэднийг хүч хэрэглэн баривчилсан. Олон нийтийн хамарсан үйл ажиллагаа явж байгаа үед нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгохгүй байх нь цагдаагийн байгууллагын үүрэг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
604622
2 эможи

keyboard_arrow_up