БНХАУ-ын ЭСЯ ЦАГ ОЛГОХ шинэ журамд шилжлээ

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг байсан бол 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэлтээр Мягмар гараг бүрийн 9:30-12:00 хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдлээ.

БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр жил бүрийн 7-9 дүгээр сард БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир ийнхүү шинэ журамд шилжихээр болжээ.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ, виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604618
0 эможи

keyboard_arrow_up