Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно

2019 оны 6 сарын 11

Arslan.mn
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор болсон. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж буй бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван компани шалгарч, энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон. Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604615
1 эможи

keyboard_arrow_up