Хар тамхи тээвэрлэж явсан Б.Баттүшиг гэж хэн бэ?

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

БНТурк улсын Истамбул хот дахь Монголын консулын газрын ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Тэд гурван сая орчим евро буюу 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 500 граммаар жижиглэн боосон, нийт 70 кг геройн гэх мансууруулах бодис тээвэрлэж байсан нь ил болсон. Энэ талаар Гадаад харилцааны яам ч мэдээлэл хийсэн.

Баривчлагдаад байгаа хүмүүсийн нэг нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг.  Харин түүний жолооч нь С.Эрдэнэбаяр нар байсан гэдгээ өмнө бид мэдээлсэн билээ.

Дэд консул Б.Баттүшиг гэж хэн вэ?

Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан. Мөн Б.Баттүшиг тагнуулын хурандаа цолтой байсан аж.

Түүнчлэн Б.Баттүшиг нь Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Батсүхийн Баярсайхантай базууд бөгөөд базынхаа дэмжлэгтэйгээр тус албан тушаалд томилогдсон байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байна.

Яагаад гэвэл ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай маш эртнээс нөхөрлөсөн, Д.Цогтбаатарын хаана явна, тэнд даргаар томилогддог нэгэн байгаа аж.

Харин ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2019 оны нэгдүгээр сард дотоод аудитын шалгалтын ажлаар Истанбул дахь консулын газарт очсон юм билээ. Тэрээр шалгалтаа чанартай гүйцэтгэж, сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоож чадсан бол Монгол Улсын нэр хүнд дэлхий нийтэд шившиг болохгүй байж ч болох байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
6
604610
8 эможи

хх
2019-06-14 16:42
хххх
Зочин
2019-06-11 20:28
Зохион байгуулттай бүлэглэл юм бишүү
Irgen
2019-06-11 17:03
Heleh ug ch alga ene teneg zaluu neg bish udaa iim hulgai hiisen bna l daa. tegeed olon havar negendee bolood barigdsan bna. Gadaad yamnii ajiltanuud gej neg bainga hel am tatalsan garuud bh yumaa. Dandaa ah duu hamaatan sadanguud ajildag gazar. Neg sain tseverlegee giigeechee. Shine sain bolovson huchnuud avaad ajilluulaach e.
zochin
2019-06-11 15:18
eej n hen be
зочин
2019-06-11 14:10
бузар бузар.
зочин
2019-06-11 12:11
хэлэх ч үг алга Монгол улс маань сөнөгнөө яана
Зочин
2019-06-11 11:35
Тагнуулын газрын шунал нь барагдахаа байсан хуурамч цолтой генералууд. ТЕГ одоо энэ генерал гэдэг цолоо хамгийн их хууль бусаар баяжсан хүмүүстээ тараадаг болждээ. Хөөрхий жинхэнэ генералуудын яс нь яаж хавтаайдаг бол?
Зочин
2019-06-11 10:27
Муухай цаг үе өөрсдөө авилга хээл хахууль идэгдэнэ үр хүүхдээ хүртэл хөгийн хулгайч дээрэмчин болгож хүмүүжүүлэнэ хүүхдээ сайн сайхан яваарай гэхийн оронд идэж уу цөлөм улс орон гэж бхгүй мөнгө л гэж бгаа гэж захидаг үед амьдарч бна аймаар
keyboard_arrow_up