Гадаадад удаан хугацаагаар оршин суугаа иргэдийг ЦАХИМААР БҮРТГЭЖ байна

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

Гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдээ цахимаар бүртгэж байна. Монгол Улсын иргэн “Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-ийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана.

Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604606
1 эможи

keyboard_arrow_up