“Имарт Чингис салбар түр хугацаанд ажиллахгүй “
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт "И Март" худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагчид гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл энэ талаар "Одоогийн байдлаар мэргэжлийн хяналт, даатгал, цагдаагийн газар зэрэг холбогдох газрууд хохирол болон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа хариу хэлнэ гэсэн. Гарсан галыг тухайн үед нь бүрэн утраасан. Хүн бэртсэн гэмтсэн асуудал гараагүй. Утаажилтыг саармагжуулах ажил хийгдэж байгаа тул хэвийн ажиллаж эхлэх хугацаа тодорхойгүй байна. Тодорхой хугацааг холбогдох газруудаас хэлсний дараа олон нийтэд мэдээлэх болно." гэж Имарт худалдааны төвийн Маркетингийн албаны дарга Т.Алтанхундаг тодруулга өгснийг эх сурвалж мэдээллээ.









