Роан хотод 25 жилийн турш үйл урласан Монгол бүсгүй

2019 оны 6 сарын 10

Arslan.mnФранцын нэр хүндтэй өдөр тутмын сонинд  Роан хотын Маршал Фош гудамжны 35 тоотод үйл ажиллагаа явуулдаг Монгол загвар зохион бүтээгч, оёдолчин  Энхтуяа Лафейгийн талаар онцлох нийтлэл гарчээ. Тэрээр  25 жил тус  хотод, яг л энэ гудамжиндаа оёдолын  салон ажиллуулж байгаа бөгөөд  урлан нь тун өвөрмөц төдийгүй  жижигхэн  дамартай утаснаас авхуулаад  оёдлын машин,  загварын  зураг бүр нь түүх өгүүлнэ.  25 жилийн турш өвөрмөц, дэгжин загвар чанартай хийцээрээ  хотдоо  бишрэгдэж байсан энэхүү урлан  өндөр хөшгөө өнөөдөр хааж байна. Учир нь урлангийн байрын худалдан авах эрхэм  гарсан учраас ийнхүү дотно нөхөд,  зочидоо  Энхтуяа Лафей  урьжээ.

Тэрээр 25 жилийн өмнө Братислав хотод ирээдүйн ханьтайгаа танилцсан. Хамтдаа амьдралаа эхлүүлэх хуримаа  Монголдоо болон Франц улсад хийж байжээ.  Анх  Роан  хотод ирээд оёдол, эсгүүр, загварын чиглэлийн урлан ажилуулахад хэлний бэрхшээлээс өгсүүлээд олон хүнд даваа түүний өмнө тулгарч байсан хэдий ч тэрээр  ажиралгүй даван туулж, Роандаа төдийгүй  Франц улсад нэртэй  Монгол эмэгтэй болж чадсан юм.  Москва хотын Текстилийн  академид  загвар зохион бүтээх  чиглэлээр сургууль төгссөн.

1995 онд оёдлын салоноо нээснээр  хотын төвийн брэндийн их дэлгүүрүүд,  жирийн иргэд хүртэл ирж үйлчлүүлдэг нэртэй газар болжээ. “ Хүн өөрөө хийнэ гэж зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй” гэж тэрээр хэлж байна.Чөлөөт цагаа  "Монгол–Франц"-ын нийгэмлэгийн ажилд зориулдаг.  Торго салон, Загвар зохион бүтээгч  Соёлмаа гээд  өөрийн улсдаа алдартай  зураач, урчуудын үзэсгэлэн болон шоуг  Франц улсад  зохион байгуулахад гар бие оролцжээ.  Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч,  оёдлын утасны  хэм хэмнэлийг урлахдаа хоёр улсын   харилцааг ч гүнзгийрүүлэхэд  жирийн нэгэн  Монгол бүсгүй  ямар үнэтэй хувь нэмэр оруулж чаддагийг  Маршал Фош гудамжны хатагтай харууллаа.  Түүний  оёдлын утаснууд алтан хэлхээ, холбоог хамтдаа урлаж  байсан түүхтэй.

Өнөөдөр  Монгол хатагтайг нэртэй салон өндөр хөшгөө буулгаж байгаа ч  маргааш  тэрээр   Монгол Францын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөсөн олон ажлуудаа үргэлжүүлсээр байна гэдгээ ч  хүндэт зочиддоо өгүүлсэн.  25 жилийн турш Роан хотод ажилласан Монгол бүсгүйн  оёдлын салоныг олон хүн үгүйлнэ дээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
5
604585
54 эможи

Yumjirdulam
2019-06-16 23:56
Mundag bn.duudee bayar khurgie
Z lkhangaasuren
2019-06-12 03:01
Altan utas aar saihan setgel uraldag busgui bayr hurgeje
baasan oyunchimeg
2019-06-11 19:39
gaihaltai
zochin
2019-06-11 04:58
bayar hurgee. Minii sonirhdog ajil bn. daan ch uurtuu chin taniltssangui. bi Franc- d olon jil amidarsan. Nutagtaa turiim shagnalt Ya.Yrjnee guaitai hamt ajillaj bs daa
keyboard_arrow_up