Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 

-Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороошно-

Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 12, 16, 17-нд хална.

Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар,  14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 15, 16-нд сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 16-наас сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
3
604582
19 эможи

keyboard_arrow_up