Сүхбаатар дүүргийн ХХҮХ иргэдийн оролцоотойгоор төсөл хөтөлбөрүүдээ шалгаруулж байна

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн 2019 оны материалуудыг өнгөрсөн дөрвөн сард авсан бөгөөд эдгээр өдрүүдэд дээрх төслүүдийг шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Төсөл шалгаруулалтын хувьд энэ жилээс эхлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тэдний үнэлгээг харгалзан нээлттэй, иргэдийн оролцоотойгоор шалгаруулж байна.

Энэ жилийн хувьд ажлын байрыг дэмжих хөтөлбөрт  87, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 50, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 51 иргэн тус тус материалаа ирүүлсэн бөгөөд үүнээс нийт 50 орчим төслийг шалгаруулах юм. 

Arslan.mn

Дээрх төсөлд шалгарсан иргэдэд 24-48 сарын хугацаатай, 3-5хүртэл сая төгрөгийг 100 хувь эргэн төлөгдөх, хүүгүй, барьцаагүй нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох юм.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 35-аас дээш насны бичил бизнес эрхэлж байгаа, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадвар алдалт нь 70 хувиас доош  иргэн эсвэл байнгын асаргаа шаардлагатай  хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд, харин Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт ахмадууд эсвэл гэрээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настнууд хамрагдах боломжтой юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604577
0 эможи

keyboard_arrow_up