“Өнөр бүл“ асрамжийн газарт гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна
2019 оны 6 сарын 10
Зургадугаар сарын 8-нд Баянзүрх дүүрэгт байрлах "Өнөр бүл" асрамжийн газарт гал гарч, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Тус төвд 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 орчим хүүхэд байжээ.
Онцгой байдлын аврагчид хүүхдүүдийг аварч, есөн хүүхдийг яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Харин тэдний нэг нь хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал гарсан шалтгааныг тодруулаагүй, дүгнэлт мөн л 14 хоногийн дараа гарах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









604559
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс