Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 29 хүнийг ЦАГААТГАЖЭЭ

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Улсын Дээд шүүхээс 2016-2018 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаар судалгаа хийжээ.

Анхан шатны шүүхүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах өгөх гэмт хэргүүдийг хэлэлцээд дээрх үндэслэлээр 29 хүнийг цагаатгажээ.

Үүнээс 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр, найман хүнийг өршөөл үзүүлэх тухай хуулиар, нэг хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604544
1 эможи

ЗОЧИН
2019-06-10 16:23
МОНГОЛЫН ТӨРӨӨС ИЧИЖ БАЙНА
keyboard_arrow_up