Энэ сард ипотекийн зээлд 48 тэрбум төгрөг зарцуулна

2019 оны 6 сарын 08

Энэ сард ипотекийн зээлд 48 тэрбум төгрөг зарцуулна

Ипотекийн найман  хувийн зээлд зориулан 2019 оны эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчид олгожээ.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгосон байна.

Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс энэ сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604525
0 эможи

keyboard_arrow_up