“Ажилд зуучлах үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршин, хэрэглээнд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэн хамтран “Ажилд зуучлах үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршин, хэрэглээнд нэвтрүүлэх” төслийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж байна. Уг төсөл нь идэвхитэй ажил хайгчид, их, дээд сургууль, политехник, коллеж төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой. Төсөлд хамрагдсанаар:

  • Хувь хүний хөдөлмөр эрхлэх ур чадварыг тодорхойлох
  • Ажилд ороход шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт хийх
  • Ажлын ярилцлага, ур чадварын шалгалтад бэлтгэх
  • Ажил хайх сувгуудыг тодорхойлох + ажилд зуучлах
  • Хөдөлмөрийн гэрээ, ХАБЭА сургалт, чиглүүлэх
  • Ажил олгогч байгууллагатай хамтран Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх юм.

Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь ажил хайгч иргэдийг ажил хайхаас эхлээд өөрийн хүссэн ажлаа олж, шинэ орсон байгууллагтаа дасан зохицож, тогтвор суурьшилтай ажиллах хүртэл мэргэжлийн мэдээлэл зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604489
0 эможи

keyboard_arrow_up