Арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо
2019 оны 6 сарын 07
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Ланд марк төвийн 2 давхарт байрлах Арьс гоо заслын эмнэлэгт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрсэн ба улсын байцаагчийн 02-03-284/23 дугаартай актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








604486
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс