ШЕЗ-ийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа өргөн мэдүүлэхээр болжээ
2019 оны 6 сарын 07
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болж, Дашнямын Цогтсайхан хамгийн олон санал авжээ.
Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Д.Цогтсайханыг дэмжжээ.
Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарчээ.
Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр
- Дашнямын Цогтсайхан,
- Эрдэнэбаярын Мягмардорж,
- Энхбатын Зоригтбаатар,
- Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







604485
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс