10 орчим тэрбумын хар тамхи тээвэрлэж явсан хүмүүс хэн байв

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

БНТурк улсын Истамбул хот дахь Монголын консулын газрын ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Тэд гурван сая орчим евро буюу 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 500 граммаар жижиглэн боосон, нийт 70 кг геройн гэх мансууруулах бодис тээвэрлэж байсан нь ил болсон. Энэ талаар Гадаад харилцааны яам ч мэдээлэл хийсэн. Баривчлагдаад байгаа хүмүүсийн нэг нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бололтой. Харин түүний жолооч нь С.Эрдэнэбаяр гэгч нар байжээ. Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан юм байна. С.Эрдэнэбаярын хувьд Гадаад харилцааны сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор АНУ, Европын улсуудад ажиллаж байжээ.

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
604463
5 эможи

Зочин
2019-06-08 04:12
Hamgiin gol n hen baikh n hamaagui 3 say eurogiin har tamkhi bol asar ikh ene bol mash tom mafitai holbogdson gesen ug mafi bol 3 say eurogoo l avna gekh baikh ugukhgui gevel tegeed l ar geriig n huis temterne shuu de turkiin mafi bol mash ayultai odoo tend bgaa mongolchuud bolon elchingiikhen ayultai bolj bna ted munguu avna geed l mongolchuudiig alaad baival yana
иргэн
2019-06-07 10:50
яасан шунал нь дуусдаггүй хүүрнүүд вэ
яана даа
2019-06-07 06:49
СОЛИЛЦООГООР БҮҮ ав. НӨГӨӨ ЦЭЦийн баясгалангийн хүү шиг монголд авч ирээд л ялаас бултуулна. ЭХ орны минь нэр төрийг гутаагч нарыг ҮЗЭН ядаж байна
хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-06-07 06:46
ХАР тамхи зөөж эх орны минь нэрийг навс унагаж байгаа энэ авлигачид, луйварчдыг БҮҮ эх оронд минь аваарай. ТЭР улсдаа шийтгүүлэх ёстой. МОНГОЛД аваад ирвэл аав, найз нар нь ял өгүүлэхгүй, авличид монголд бүх шатанд авлига үнэрлээд байж байна
Батзориг
2019-06-07 06:03
Үнхээр хэлэх ч үг алга даа сайн эцгийн нэрийг ёстой нэг хугалхийм даа ялаа аваад хорвоогоос зайлуул таарна ядаж Монгол гэсэн нэрийг бодохгүй юм даа ямар ч юмаараа холбогдоод ийм юм ийм зоригтой хийж байдаг юм бол доо нөгөө 60 тэрбумын нөхөр л өгсөн мөнгөө олох гээд ийм юм хийж байдаг байх даа
zochin
2019-06-06 23:33
дипломат тагнуул шүүгч нараас л муу муухай юм их гарах юм да
зочин
2019-06-06 20:16
70 кг героин хэдэн хүнй амьдралыг авч одож хэдэн айлын амьдралыг там болгох вэ?
RIP сэхээтэн
2019-06-06 18:53
Жолоочруугаа бухаал дуусах байхдөө
keyboard_arrow_up