Ж.Амгалан: Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ФЭЙСБҮҮК дэх хуудсуудыг шалгаж байгаа

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Олон нийтийн сүлжээгээр тарсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан фэйсбүүк хуудсын талаар  иргэдээс ирсэн гомдлыг үндэслэн цагдаагийн байгууллагаас "Дархан монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын оффист шалгалт хийжээ.

Уг шалгалтын үр дүнгийн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, "Дархан монгол ногоон нэгдэл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хуурамч фэйж хуудас байх хэмжээнээс хэт дахин хэтэрснийг онцолсон юм. Тоон мэдээллээс харахад, энэ оны дөрвөн сарын байдлаар хуурамч цахим хаягаар бусдын нэр хүндийг гутаан доромжилж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх 1800 орчим гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Иймд гүтгэлэг тараасан эзнийг олох магадлалыг нэмэгдүүлэхээр ЦЕГ, ТББ-тай хамтран ажиллах юм байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “ Цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу фэйсбүүк дэх хуудсуудыг шалгаж байгаа. Энэ хүрээнд тодорхой дугаартай зөрчлийн хэргийг шалгах явцдаа "Дархан монгол ногоон нэгдэл" ТББ-ын хуудсыг ажиллуулдаг оффист хуулийн дагуу шалгалт хийсэн. Урьдчилсан байдлаар энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа юм байна гэж тогтоогоод байна.

Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад халддаг байдлын эсрэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хойч үедээ буруу үлгэр дууриал үзүүлэх, муу жишиг тогтоож болохгүй."гэв.

Мөн “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд таван жилийн хугацаанд нийтийн эрх ашиг хохирсон асуудлаар тэмцэл зохион байгуулсаар иржээ. Энэ удаад ЦЕГ-тай хамтран цахим хуудсанд хуурамч хаяг нээн, бусдын нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл түгээж нийгмийг цочроодог этгээдүүдийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулах болсноо дуулгалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604457
1 эможи

Зочин
2019-06-06 19:05
Та нар худлаа мөнгөтэй хүмүүсийн юмыг шалгаад энгийн иргэдийн гомдлыг авч хэлэлцдэггүй биздээ
keyboard_arrow_up