ЦЕГ: Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хөл бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Улаанбаатар цагдаагийн хүрээ дэх албаны харьяа төв, хэлтэс, нэгжүүдийг хамарсан хөл бөмбөгийн тэмцээнийг энэ оны 6-р сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 97-р сургуулийн талбайд зохион байгууллаа.

Тэмцээнд нийтдээ 11 баг оролцов. Энэхүү тэмцээний шилдэг хаалгачаар Баянзүрх дүүргийн багийн хаалгач, цагдаагийн ахлах ахлагч Б.Пунцагбалжир, шилдэг хамгаалагчаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн багийн хамгаалагч, цагдаагийн ахлах ахлагч О.Ганзам, шилдэг довтлогчоор Хан-Уул дүүргийн багийн довтлогч цагдаагийн хошууч Э.Цэрэнбат нар шалгарсан байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байрт Хан-Уул дүүрэг,  гутгаар байрт Баянзүрх дүүргийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагнал, дурсгалын зургаар шагнуулав.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604430
0 эможи

keyboard_arrow_up