Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлт боллоо

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэлэв. Тэмцээн  хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагддагаараа онцлогтой. Харин энэ удаагийн тэмцээнд дотоодын цэргээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг багийг бэлтгэн оролцуулж байна.

Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нар оролцож, баг тамирчиддаа амжилт хүслээ. Тэмцээн хоёр өдрийн турш явагдаж дүнгээ гаргана.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604429
0 эможи

keyboard_arrow_up