Ц.Амгаланбаатартай хамт бусдыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн “И“ гэж ХЭН ВЭ?

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Ц.Амгаланбаатар болон ШШГЕГ-ын ажилтнууд зэрэг хүмүүс зодож, тамлан эрүүдэн шүүж буй бичлэгийг өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд МҮОНТВ-ээр цацсан.

Уг бичлэгт гарч буй, Ц.Амгаланбаатартай хамт Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж ирсэн эрийг "И" хэмээн нэрийг нь нууцалж байсан. Ял эдэлж буй хүмүүсийн дунд "Өндөр" Итгэл гэж танигдсан Итгэлтөгс гэх эр улаан подволк, малгайтай, Ц.Амгаланбаатартай хамт хорих өрөөнд орж ирэн Б.Содномдаржааг зодож буй нь бичлэгт тод үлдсэн.

Итгэлтөгсийн хувьд согтуудаа хүүхдийн цэцэрлэг дотор найзыгаа хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн гэнэ. Сагсан бөмбөгийн тамирчин байсан тэрбээр Ц.Амгаланбаатартай хамт бусдыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэснийхээ "шагнал"-д дэглэм буурч, Мааньтад саяхныг хүртэл ял эдэлж байв.

Харин уг хэрэг нь задарч олны анхааралд орсноос хойш тус ангиас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж мөрдөн байцааж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
604425
6 эможи

aawiin hvv
2019-06-08 08:07
itgel gdg hulgaichaa: uuljnaa chamtai!!! araas chin shuud hatgnaa!!!
Зочин
2019-06-06 12:10
Hudlaa medeelel bna
keyboard_arrow_up