Автомашины цонхоор гурван настай хүүхэд унаж, амиа алджээ
2019 оны 6 сарын 05
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Тус хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Тиймээс хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

2

2

3

74

3

1

35
604384
122 эможи
Zochin
2019-06-06 16:12
Yanaa
Yun urdaa avah ve, busiig ni hgeed ardaa togtvortoi suulgah heregtei shte, tsonhoo bas ongoilgoj bolohgui jolooch ooriin talaa l ongoilgoh heregtei.
Зочин
2019-06-05 18:42
Оо хоорхий
Зочин
2019-06-05 17:58
Ямар болгоомжгүй юм бэ ядаж урдаа аваад суухгүй дээ
Зочин
2019-06-05 15:56
ymar bolgoomjgui yum be dee
зочин
2019-06-05 13:29
машинаар зорчихдоо өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж бай. Бас замын хөдөлгөөнд соёлтой оролцож бусдын хараалыг бүү цуглуул.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс