ТАНИЛЦ: ШЕЗ-ийг удирдах марафонд оролцох сүүлийн 15 “тамирчин”
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүнтэй хамт зөвлөлийн дөрвөн гишүүний эрх ч дуусгавар болж байгаа юм. Тиймээс тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт зарласан билээ.
Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс нийтдээ 17 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд хамгийн өндөр оноог Т.Мэндсайхан авсан байна. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нийт дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Цогтсайхан хамгийн өндөр оноог авсан гэж эх сурвалж мэдээллээ.
Нэр дэвшигчид бүрэн сонгогдсон дараа зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, зөвлөл нэг хүнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.
Дээрх 17 тамирчныг Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр:
Дашнямын Цогтсайхан,
Эрдэнэбаярын Мягмардорж,
Энхбатын Зоригтбаатар нарыг нэр дэвшүүлсэн бол
Харин Анхан шатны 90 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр:
Түмэнжаргалын Мэндсайхан,
Амгалангийн Насандэлгэр,
Цогийн Оч,
Хасбаатарын Ганболд,
Александрын Сарангэрэл,
Лхагвын Энхтайван,
Даваанямын Оюумаа,
Пагамын Туяат
Бавалын Баатар,
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ,
Дарамын Мягмаржав,
Бат-Өлзийн Хажидмаа нарыг нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний марафонд оролцох хоёр нь замаас гарчээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татсан бөгөөд тэд чухам ямар шалтгаанаар марафоныг орхисноо тайлбарласангүй. Ямартай ч хоёр өрсөлдөгч хасагдсанаар одоо 15 шүүгч өрсөлдөхөөр байна.









