Филипп Лянхарт: Бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал багатай эдийн засгийг хөгжүүлж чадна

2019 оны 6 сарын 05

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурлын хүрээнд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги" төслийн тайланг Азийн хөгжлийн банкнаас Эрчим хүчний яаманд өчигдөр хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны Техникийн төслийн ахлагч Филипп Лянхарт:

 "Судалгааны үр дүнд бүс нутгийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа улс орнууд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний боломжийг нэгтгэснээр цахилгааны нөөц эх үүсвэрийг солилцож, харилцан ажиллах боломж бүрдэж байна. Мөн ирээдүйд энэ хүрээнд бий болох эрчим хүчний зардал хямд тусч байгаа учраас эцсийн хэрэглэгчдэд ч мөн цахилгааныг хямд өртөгөөр түгээх боломжтой. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчтний тасалдалтай холбоотой асуудлыг шийдэх болох юм. Эцсийн дүнд бид Зүүн Хойд Азийн бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал бага эдийн засгийг хөгжүүлж чадна. Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулахтай холбоотой судалгааг үзэхэд техник талаасаа ч бүрэн боломжтой. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан бүх харилцагч байгуулагууд болон Засгийн газарт талархлаа илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604369
0 эможи

keyboard_arrow_up