ФОРУМ: Монгол Улсыг цахилгаан эрчим хүч ЭКСПОРТЛОГЧ орон болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс хамтран энэ хурлыг зохион байгуулжээ.
Мөн энэ үеэр “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ СТРАТЕГИ” төслийн тайланг Азийн Хөгжлийн Банкнаас Эрчим Хүчний Яаманд хүлээлгэн өглөө.
Энэ төсөл манай эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой.
Эрчим хүчний яамны санаачилга, Азийн хѳгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төслийг (ADB TA-9001 MON) 2017 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчний нѳѳцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх талаар техникийн дэлгэрэнгүй судалгаа хийх байв. Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите дэ Франс" (Électricité de France) судалгааг гүйцэтгэжээ.
UT
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









