ШЕЗ-ийг удирдах марафонд Д.Цогтсайхан, Т.Мэндсайхан нар хамгийн өндөр оноо авчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүнтэй хамт зөвлөлийн дөрвөн гишүүний эрх ч дуусгавар болж байгаа юм. Тиймээс тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт зарласан билээ.
Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс нийтдээ 17 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд хамгийн өндөр оноог Т.Мэндсайхан авсан байна. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нийт дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Цогтсайхан хамгийн өндөр оноог авсан гэж эх сурвалж мэдээллээ.
Нэр дэвшигчид бүрэн сонгогдсон дараа зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, зөвлөл нэг хүнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.









