Хүүхдийн баяраар цагдаагийн алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төөрсөн олон хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, тогтмол мэдээ, мэдээлэл, өгч, аливаа хэрэг зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Баярын өдрөөр хариуцлагатай, сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж буй нийт алба хаагчдад олон нийт, иргэдийн зүгээс талархаснаа илэрхийлсэн байна. 

Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгч ажиллалаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604295
0 эможи

keyboard_arrow_up