Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Tedy” гар утасны худалдааны лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах  чиглэлээр сургалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр Монгол улсын эрүүгийн хуулийн тус ангийн 18 дугаар бүлэг 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн мэдээллүүдийг хүргэлээ. 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1670 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604293
0 эможи

keyboard_arrow_up