Энэ долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ?

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 3-10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 

Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-21 хэм, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604290
1 эможи

keyboard_arrow_up