“Нур-Султан – Улаанбаатар“ чиглэлд агаарын хөлгөөр 640 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Казахтсан улсын Элчин сайдын яам болон Казахстаны үндэсний тээвэрлэгч “Скат”авиа компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Казахстаны агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан (хуучнаар Астана)-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр үйлдэв.. Энэ бол түүхэн үйл явдал юм гэдгээ албаны хүмүүс хэллээ.

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин "Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн олон улсын шууд нислэгийг нээх таатай нөхцөлөөр хангаж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад талархлаа илэрхийлье.

Монгол, Казахстан улсын бараа эргэлт 2018 онд 74.4 сая ам.доллар байсан бөгөөд Улаанбаатар-Нур-Султан чиглэлд шууд нислэгтэй болсноор хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэх юм. Уг олон улсын шинэ, тогтмол нислэг нээгдсэнээр хоёр улсын олон талт харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэж байна.  "гэлээ.

Arslan.mn

Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээр үйлчлүүлэхдээ орчин үеийн шинэ техник технологиор хангасан, 144 хүний багтаамжтай Boeing-737 онгоцоор нэг талдаа гурван цаг нисэх бөгөөд лхагва, ням гаригуудад тогтмол нислэг хийх юм байна.  Үнийн хувьд Улаанбаатар хотоос хамгийн багадаа 640 мянган төгрөгөөр нисэх боломжтой. Хоёр талдаа 1.235 мянган төгрөгөөс эхлэн тусгай суудал нь 2 сая гаруй төгрөгөөр зорчих боломжтой болж байгаа аж.

Харин нислэгийн тийзийг сайтаас захиалхаас гадна Улаанбаатар хотод байрлах "СКАТ" авиа компаниас авч болох юм байна.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604283
0 эможи

Иргэн
2019-06-03 14:03
Монголын талаас нисэх хэрэгтэйшдээ?! Гадныхан л эзэгнээдсөайх юм?!
keyboard_arrow_up