ШӨХТГ: “Мобиком“ хэрэглэгчийн эрхийг дордуулсан учир 20 сая төгрөгөөр торгосон
ШӨХТГ-аас 2019 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын ажлуудаасаа танилцуулж, мэдээлэл өглөө.
Тус газраас 11 хяналтын шалгалтын ажил хийгдсэн бөгөөд үүнд нийт 56 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:
“Мобиком ХК нэгдүгээр сарын 20-нд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдээ өөр багцын үйлчилгээнд шилжүүлэх тухай мэдэгдлийг гаргасан. Үүний дагуу 24-ний өдөр хяналт шалгалт хийхэд хэрэглэгчдэд үйлчилгээнийхээ тухай бодит мэдээлэл өгөхгүй, гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан, багц болон үйлчилгээний өөрчлөлтийн тухай мэдээлэл тодорхой биш зэргийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон.
Мөн Юнивишн компани ухраах үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэгдүүлсэн тухайгаа нэр бүхий өдөр тутмын хэвлэлд мэдэгдэл гаргаж, үнээ өөрчилсөн талаар иргэнээс гомдол гаргасан байна. Гомдлын дагуу шалгахад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгч ажиллаагүй нь тогтоогдож, таван сая төгрөгөөр торгосон" гэв.
Тиймээс үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар бол хэрэглэгч нэг бүртэйгээ харилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчлөх хэрэгтэй гэж албаны хүмүүс мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









