Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Талын салхи-2019” мото наадамд оролцоно

2019 оны 6 сарын 02

Arslan.mn

Олон улсын “Талын салхи-2019” мото наадмын нээлт зургадугаар сарын 8, 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 төмөр хүлэгтэн оролцох ажээ. Мото наадмын нээлтийн ёслолын дараа төмөр хүлэгтнүүдийн цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш хөдлөх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклийн спортын хорхойтон бөгөөд энэ удаагийн наадмыг нээж, тус парадад нэгдэн хамт хөдлөх юм байна. Ази тивдээ томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах их ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604246
2 эможи

Ахмад.СХД
2019-06-03 08:13
Энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье Би хувьдаа хөгшин гэлтгүй олон сайхан мэдээ ,мэдээллийг танай САЙТ-аас авч байдагт та нарт талархаж ажлын өндөр амжилт хүсье .Нэг хүсэлт байна Гаргаж байгаа мэдээлэлүүдээ он ,сар ,өдөртэй нь нийтэлж баймаар байна болгооно уу
Монголоо
2019-06-02 13:36
Ерөнхий сайд ийм юманд өөрөө оролцох гэж, арай биш юмаа...
keyboard_arrow_up