НЦГ-аас хүүхдүүдэд утасны дугаартай гарын бугуйвч зүүж өгөв
2019 оны 6 сарын 02
Жил бүрийн Хүүхдийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг газар бол Цагдаагийн байгууллага. Энэ жилийн хувьд мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж,
- Сүхбаатарын талбайд 91,
- Хүүхдийн паркад 14,
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг өчигдөрийн байдлаар хүлээлгэн ѳгч ажиллалаа.
Мөн энэ үеэр хүүхдүүдэд утасны дугаартай гарын бугуйвч зүүж өгөв .
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: НЦГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









604243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс