Шүүх, прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын 3400 албан тушаалтны ХОМ-ийг байршууллаа

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Авлигын эсрэгхуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай. 

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг өнөөдөр байршууллаа.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтны 2017, 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул иргэд, олон нийтийн зүгэээс төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгийн өсөлт, бууралтад хяналт тавих, түүнчлэн худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаж шалгуулах эрхтэй.

Тус газраас иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын байдлыг хянан шалгаж, хуулийн хугацаанд шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар хариуг хүргүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604221
0 эможи

зочин
2019-06-01 07:45
Дээрээс нь нэмээд цагдаа шүүхийн шийдвэр тагнуул АТГ н дарга удирдѳх албан тушаалтнуудынхыг бас ил болгохыг шаардаж байна.Мѳнгѳтѳй .улс тѳрчидтѳй сүлжилдсэн улс тѳрчдийн гар хѳл болсон новшнууд нь дарга болчихдог гээ биздээ
keyboard_arrow_up