ЦЕГ: Хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэн сайхан баярлаарай

2019 оны 6 сарын 01

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо өдрийн цагаар ойрын гэрлээ асааж аюулгүй байдлаа хангаж бусдад хүндэтгэлтэйгээр хандаж хөдөлгөөнд оролцоно уу

  1. Зам хөндлөн гарахдаа хүүхдээ хөтөлж гарах, Бага насны хүүхдийг зөвхөн насанд хүрсэн хүнээр харгалзуулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар дунуйг унаж хөдөлгөөнд оролцож болно.
  2. 16 нас хүрээгүй бол мопедоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
  3. Унадаг дугуйг 14-өөс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна
  4. Мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно.
  5. Бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ хамгаалах бүс зориулалтын суудлыг ашиглаж зөв тээвэрлэнэ үү
  6. Хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ лүүк болон цонхоор толгой, гар, биеийн хэсгийг ил гаргахгүй байхыг анхаарна уу
  7. Эцэг, эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлж соёлтой оролцоорой
  8. Зогсоол болон талбайгаас автомашинаа хөдөлгөхдөө жолооч та тээврийн хэрэгслийн ойр орчмыг биечлэн шалгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана уу
  9. Тээврийн хэрэгслийн бүхээг дотор бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх
  10. Орон сууц хорооллын доторх замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах
  11. Хүүхдээ замын хөдөлгөөнд оролцоход гар утас, чихэвч, таблет, дугуй, тэшүүр зэргийг ашиглуулахгүй байх тал дээр анхаарна уу
  12. Хүүхдийн хувцсыг тод өнгийн хувцас, шөнийн цагт гэрэл ойлгогчтой хувцастай замын хөдөлгөөнд оролцуулах

Цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудаас хүүхдийн баярыг  тохиолдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл тараах болно үүнийг уншиж, хүүхдээ зөв үлгэр дууриалал үзүүлэн сайхан баярлаарай гэдгийг хэлмээр байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604218
0 эможи

Эцэг
2019-05-31 15:06
Зөв бичих дүрэм, найруулга гэж алгаа. Утга агуулгад нь анхаармаар юмаа
keyboard_arrow_up