Цагдаа мөргөж, гэмтээсэн жолоочийг шалгаж байна

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр /20419.05.30/ гарсан. Тодруулбал, 2019.05.30-ны 12:40 минутанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын гудамж, Засгийн газрын ордны баруун хойд уулзварт амины Toyota Land Cruiser маркийн автомашины жолооч зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч 25 настай Б мөргөж гэмтээсэн байна.

Осолд өртсөн цагдаагийн алба хаагч эмнэлэгт хэвтэн нарийн шинжилгээ хийлгүүлж байгаа юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: DNN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604206
2 эможи

Зочин
2019-06-02 19:54
Тэнэг минь цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваа хүн шүү дээ. Ялгаа байгаа биз
Зочин
2019-05-31 12:37
Энгийн хүн мөргүүлсэн бол машин мөргөж эвдсэн өрөнд унадаг билүү?
keyboard_arrow_up