ЦАГ АГААР: Зургаадугаар сарын 3, 4-нд уулархаг нутгаар нойтон цас орно

2019 оны 6 сарын 01

Arslan.mn

2019 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 3-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүснэ /

Баруун аймгуудын нутгаар:  28, 1-нд зарим газраар, 29, 30-нд нутгийн өмнөд, 31, 2-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1, 2-нд зарим газраар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28, 1-нд нутгийн хойд хэсгээр, 29, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 29, 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30, 2-нд сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 30-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 28, 29, 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30-нд сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: tsag-agaar.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604200
0 эможи

keyboard_arrow_up