Энэ сарын 7-нд хилийн боомтууд амарна

2019 оны 6 сарын 01

Arslan.mn

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" Бямба гарагт тохиож байгаа ч бүх нийтийн баярын өдөр юм. Тиймээс энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Мөн “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  2019 оны 6 дугаар сарын 7 -ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604190
0 эможи

keyboard_arrow_up