Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол зодсон хойд эцэгт 10 жилийн хорих ял оноожээ
2019 оны 5 сарын 30
Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол зодож гэмтээн, олон удаагийн хагалгаанд ороход хүргэсэн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болжээ.
Шүүхээс Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож, ялласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









604173
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс