Улаанбаатарт 20 хэм дулаан байна

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэл болон Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дулаарч 18-20 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604124
0 эможи

keyboard_arrow_up