Г.Гангамөрөн: Өвөөгийнхөө 105 жилийн ойд зориулж 20 жил бодож ирсэн номынхоо нээлтийг хийж байна

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

Тавдугаар сарын 28 нь Халхын голын анхны ялалтыг авчирсан түүхэн домогт өдөр. Тэртээ 1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. 

Ард түмэндээ “Алаг морьт Дандар” хэмээн алдаршсан энэхүү домогт баатарын ач охин Г.Гангамөрөн “Домогт баатар Дандар” номыг бичсэн бол зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа хянажээ.

Номын хуримд Л.Дандар баатарын хүү Д.Ганбаатар болон төрөл төрөгсөд нь Монгол Улсын ардын уран зохиолч П.Бадарч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ц.Гарамжав болон бусад төр, нийгмийн зүтгэлтнүүд уригджээ.

Arslan.mn

Номын зохиогч Г.Гангамөрөн “Өнөөдөр бол чухал өдөр. 1939 оны тавдугаар сарын 28-ны өдөр Халхын голын дайны хамгийн шийдвэрлэх тулаан болсон энэ өдрийг өвөө маань үүрд санан дурсахын тулд энэ өдрийг төрсөн өдрөө болгож тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг “Алаг морьт Дандар баатар” ТББ-аас олон жил тэмдэглэж байгаа. Өнөө жил Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ энэхүү ном ихээхэн онцлогтой. Өвөөгийнхөө 105 жилийн ойд зориулж миний хүүхэд байхаасаа хүсэн хүлээж  мөрөөдөж сэтгэл зүрх оюун ухаанаа зориулж 20 жил бодож ирсэн номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. ” гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604060
2 эможи

Зочин
2020-10-06 09:48
энэ Гангамөрөн бол явдалтай балиар зальтай завхай хүүхэн
keyboard_arrow_up