ТЦА-наас “Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилт-2030“ чуулганд оролцлоо
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 163 дугаар тогтоолоор “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний 3 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан, Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/167 дугаар тушаал, Засгийн газрын 2019 оны 163-р тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” батлагдаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилт-2030" салбар хоорондын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа.
Үндэсний чуулганд хүн ардаа осол, гэмтлээс сэргийлэх, тэдгээрийн амьдрах, ажиллах, сурах, амрах орчин нөхцөлийн аюулгүй байдлыг хангах оролцогч талууд болох яам, агентлагийн холбогдох албан тушаалтан, 21 аймаг, 9 дүүргийн Засаг захиргаа, Эрүүл мэндийн газрын удирдлага, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран цуглаж, нэг мэдээллийг нэг түвшинд хамтдаа сонсон, мэдээлэл, туршлагаа солилцож, осол гэмтлээс сэргийлэх, түүнийг бууруулахад хамтран ажиллах ойлголт, чиглэлтэй болж байгаа нь энэхүү чуулганы онцлог боллоо.
Тус чуулганд Тээврийн цагдаагийн алба оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажил, зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдлын тоо баримт болон энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
|









