ТЦА-ны “Чадварлаг алба хаагч”-аар цагдаагийн ахмад Т.Заяасайхан шалгарлаа

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр зохион байгуулж байгаа “Чадварлаг алба хаагч” шалгарууллаа. 
Шалгууруулалтад дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Үүнд:

  1. Гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт шийдвэрлэлт
  2. Сургалтын идэвхи бие даан суралцсан байдал
  3. Ёс зүй, сахилга хариуцлага, харилцаа
  4. Шинэ санал, санаачлага
  5. Гадаад үзэмж, хувцаслалт, биеэ авч явах байдал зэргийг харгалзан үзэж дүгнэн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Т.Заяасайхан Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 05 дугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604056
1 эможи

keyboard_arrow_up