Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны төлөөлөгчид ЦЕГ-т ажлын айлчлал хийлээ
2019 оны 5 сарын 28
БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах яамны итгэмжилсэн төлөөлөгч, ӨМӨЗО-ны НАХТ-ийн дарга Хэн Шиао Фань тэргүүтэй төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Хар тамхитай тэмцэх газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс оролцов.
Эх сурвалж: ЦЕГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









604055
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс