Б.Ганзориг: Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус эрүүл мэндээрээ хохироод үлддэг

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

“Ажилчдын нэгдсэн төв”  төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ын тэргүүн Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг. Гэтэл нэг нь унаад гэмтэхэд хариуцлага хүлээх хүн байдаггүй. Захиалагч тал хариуцахгүй гээд гэрээндээ тусгачихсан, бригадын дарга нөхөн төлбөр өгөх чадваргүй учраас хохироод үлддэг. Иймээс "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудаа бидэнтэй нэгдээч ээ гэж уриалж байна. Бид үүнийг арилгаж ажилчдыг шууд захиалагчтай холбоно" хэмээлээ.

Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас  олон жишээ байна гэдгээ тэд хэлж байлаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604053
0 эможи

keyboard_arrow_up