“Бяцхан хайгуулчид“-тай цуг номын ертөнцөөр аялацгаая

2019 оны 5 сарын 27

Хүүхдийн баярыг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-гийн ах эгч нараас нь эцэг эх, хүүхдийн хүмүүжилд нэмэр болохуйц "Бяцхан хайгуулчид" номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээ нь 2019.05.31-ний 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын номын сан"-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм.

Өдөрлөгийн тухайд: Бидний сайн мэдэх хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар арга хэмжээнд маань зочноор ирэхээр болоод байна. Мөн "Интерном", "Монсудар", "Азхур", "Мажестик", "Сэлэнгэ пресс", "Мирном", "Book zone kids", "Ganuna publishing", "Empathy" зэрэг ном хэвлэлийн салбарын тэргүүлэгчид цугларч, хямдралтай номын худалдааг явуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604011
0 эможи

keyboard_arrow_up