ЦЕГ-ын төв байрны алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

2019 оны 5 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу төв байрны алба хаагчдын дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд төв байрны алба хаагчдын 14 баг оролцсон юм. 

Тэмцээний эрэгтэй баг тамирчдын тэргүүн байранд Аюулгүй байдлын хэлтэс, Төрийн нууцын хэлтэс, Хяналт, шалгалт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн хамтарсан баг,  хоёрдугаар байранд Санхүү аж, ахуйн алба, гуравдугаар байранд  Хуулийн хэлтсийн алба хаагчдын баг тус тус шалгарлаа.  Харин эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байранд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид, хоёрдугаар байранд  Санхүү, аж ахуйн албаны баг  тус тус шалгарч, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. 

Шилдэг эмэгтэй тоглогчоор Санхүү, аж ахуйн албаны үйлчлэгч С.Энхтуяа, Шилдэг эрэгтэй тамирчнаар Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн мэргэжилтэн Г. Мөнхбаяр нар тус тус шалгарсан юм. Тэмцээнд амжилттай оролцсон бүх алба хаагч нартаа спортын амжилт хүсэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603977
0 эможи

keyboard_arrow_up