ШУУД: Иргэд нөөцийн махны чанар, нийлүүлэлтэд сэтгэл хангалуун байна

2019 оны 5 сарын 23

Arslan.mn

Нөөцийн мах дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гарсан. Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлсэн.

Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Манай сурвалжлах хэсэг  өнөөдөр Тэнгэр худалдааны төвөөс нөөцийн махны нийлүүлэлтийн талаар  шууд дамжуулж байна. Иргэдийн зүгээс нөөцийн махны үнэ боломжын  чанар, нийлүүлэлтэд сэтгэл хангалуун байлаа.  Сошиалаар шуугиад байгаа шиг олноороо үймж буй дүр зураг харагдсангүй. Харин ч худалдан авагчид эмх журамтай, нэг эгнээнд дугаарлан зогсч, дуртай махаа шилж сонгон авч байлаа. 

Тэгэхээр нийслэлийн иргэд хүнсний гол бүтээгдэхүүн болдог махаар тасалдчихгүй шиг зуны дэлгэр цагтай золгох бололтой. Нөөцийн мах бэлтгэсэн дээрх гурван аж ахуйн нэгж долоодугаар сар хүртэл 140 орчим дэлгүүр, худалдааны цэгээр дамжуулан нөөцийн махыг борлуулах юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд иргэд мөн ам сайтай байлаа.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603901
1 эможи

keyboard_arrow_up