Япон эзэнтэй, ТОП-100-д шалгарсан МОБИКОМ байрны түрээсээ өгч чадахгүй 5 сар болжээ

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпораци 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжид багтаж, шалгарсан боловч үйл ажиллагаа нь доголдоход хүрчээ. Учир нь тус корпораци нь "Монтрейд" компанийн байранд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монтрейд, Ньюком компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Ньюком компанитай гэрээ байгуулан оффис түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 

Гэвч гэрээний хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч гэрээгээ сунгалгүй өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаагаа явуулсан аж. Энэ хугацаанд "Монтрейд" компанийн зүгээс түрээсийн төлбөрөө тохиролцоод гэрээгээ байгуулаад явъя хэмээн шаардсан боловч "Мобиком" корпораци шаардлагад нь хариу өгөлгүй 5 сарыг ардаа үдээд байна. Тиймээс "Монтрейд" компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтаан "Мобиком"-ын үүд хаалгыг барьж, байрнаасаа гаргахаар болжээ. 

Хэрвээ "Монтрейд" компанийнхан "Мобиком"-ыг байрнаас нь гаргавал "Мобиком"-ын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Гэвч сая 500 гаруй мянган хэрэглэгчтэй "Мобиком" корпораци өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөлгүй үйл ажиллагаагаа явуулна гэдэг байж боломгүй үйлдэл юм. Хэрэв Япон эзэнтэй, ийм том компани түрээсээ төлж чадахгүй дээрээ тулсан бол бусад аж ахуйн нэгж яах болж байна?! 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

 

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603738
3 эможи

keyboard_arrow_up