ЦЕГ: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарыг ажлаас нь халж, ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад, хүчингийн хэрэгт холбогдоод буй Өндөрхангай сумын цагдаа Ш.М болон Зүүнговь сумын цагдаа О.Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халсан байна. Мөн хэрэг бүртгэл нээн МБА-ны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна гэлээ. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана гэдгээ мэдэгдлээ. 

Дашрамд анхааруулахад, Цагдаагийн байгууллагаас алба хаагчийн аливаа буруутай үйл ажиллагааг нууж хаадаггүй, харин алба хаагчидтай холбоотой хээл хахууль, авилгал, сахилга, ёс зүйн асуудалтай холбоотой санал, гомдолыг 24 цагийн турш 126 гэсэн тусгай дугаарт тогтмол хүлээн авч буйг онцоллоо. Цагдаагийн дотоод хяналт шалгалтаас аливаа баримт дээр тулгуурлан нарийн мөрдөн шалгалт хийж, хариуцлагыг тооцдог. Цагдаагийн байгууллага хоногт 1500 орчим дуудлага мэдээлэл хүлээн авч, хүрч ажилладаг. Харин алба үүргээ хариуцлагатай хашиж буй алба хаагчдаас гадна хариуцлага алдсан ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгийг мөрдлөг болгож ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалтаараа хариуцлага алдсан, гэм буруу хийсэн алба хаагчдад хатуу хариуцлага тооцож, сахилгын болон бусад холбогдох шийтгэлийг оногдуулан ажиллаж байгааг цагдаагийн албанаас хариуцлагатайгаар мэдэгдлээ.  

Цагдаагийн алба бол нэр төр, журамт үүрэг дээр тогтдог "ҮНЭНИЙ ТӨЛӨӨ" итгэл үнэмшлийн алба. Хувь хүний ёс зүй, ухамсар, шудрага, үнэнч байдал нь нийт алба хаагчдын нэр төртэй эн дүйцэхүйц тавигддаг журамт шаардлагатай онцлог алба. Тиймээс энэ албандаа хариуцлагатай ажиллахыг нийт алба хаагчдад Цагдаагийн байгууллагаас үүрэг болгодог байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
603737
13 эможи
keyboard_arrow_up